Dell-ийн 2016 оны шинэ загварууд танилцуулагдлаа

Windows үйлдлийн системтэй нөүтбүүкний борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч Dell брэндийн 2016 оны шинэ загварууд Монголын хэрэглэгчиддээ танилцуулах Dell Roadshow арга хэмжээ энэ сарын 2-3-ны өдрүүдэд Hunnu mall төвд болж өнгөрлөө.

2000 оноос хойш манай улсад албан ёсоор хэрэглэгчиддээ хүрч байгаа Dell брэндийн бүтээгдэхүүнүүд дэлхийн бусад улс орнуудын хэрэглэгчдэд хүрч байгаатай адилаар богино хугацаанд манай хэрэглэгчид худалдан авах боломжтой болжээ.

Азийн бүс нутагт Bestseller болж буй Intel-ийн 6-р үеийн Core i5 cpu-тэй Dell Vostro 5459 загвар нь 14 инч дэлгэц, 4Gb Geforce график карттайгаас гадна алтлаг болон мөнгөлөг өнгөний сонголттой тул хэрэглэгчдийн анхаарлыг их татаж байна.

Оюутан сурагчдын хэрэгцээнд тохируулан бүтээсэн Dell Inspiron 3162 загварын нөүтбүүк нь авч явахад авсаархан, ердөө 1кг жинтэй, 11 инч дэлгэцтэй. Залуучуудад зориулсан тод улаан болон цэнхэр өнгөний сонголттой.

Өдөр тутмын энгийн хэрэглээний зориулалттай, оюутан залуус болон ажил хэрэгч хэрэглэгчдэд зориулсан Dell Inspiron 5559 загвар нь Intel-ийн 6-р үеийн Core i5 cpu-тэй, 4Gb RAM, 1TB HDD, 4Gb график карт, 15,6 инч дэлгэцтэй. Улаан, цэнхэр болон саарал өнгөний сонголттой.

Энэхүү арга хэмжээг Dell-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер PC mall зохион байгууллаа.

Эдгээр болон бусад шинэ загваруудыг худалдан авахыг хүсвэл PC mall-ийн бүх салбаруудад хүрэлцэн ирэхийг урьж байна.

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

www.instagram.com/pcmall_official                                                                

www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

PC mall дуудлагын төв: 75753535 

Copyright 2010 - 2013 SUMMIT