PC mall-ийн шинэ салбар Имарт хайпермаркетад нээгдлээ

Зүүн Азийн жижиглэнгийн зах зээлд тэргүүлэгч Имарт дэлгүүрийн анхны салбар өнөөдөр Улаанбаатар хотод албан ёсоор нээлтээ хийлээ. “Имарт Чингис” хэмээн нэрлэсэн хайпермаркет 43.000 ам метр талбайд орчин цагийн худалдаа, үйлчилгээний төвийг цогцоор нь  төвхнүүлжээ. Авто машины 260 зогсоол, түүний орох, гарах гарцыг тусад нь шийдсэн, 40 гаруй үйлчилгээний цэгийг нэг дор төвлөрүүлсэн байна.

Олон улсын жишигт нийцсэн ийм газар Улаанбаатарт нээгдсэнээр 1500 ажлын байр шинээр бий болгож, үүнээс зөвхөн хайпермаркетад нь 300 монгол хүн ажлын байртай болжээ. Түүнээс гадна Монголын үндэсний 400 гаруй компанитай хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнийг нь тус газарт борлуулахаар гэрээ хийсэн юм.

Монголын үйлчилгээний байгууллагуудын стандартыг шинэ түвшинд хүргэж байгаа энэхүү бүтээн байгуулалтанд PC mall сүлжээ дэлгүүр хамтран ажиллаж, өөрийн салбар дэлгүүрийг байгууллаа.

Хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр ажиллаж буй Имарт Хайпермаркет дахь PC mall-ийн салбарт хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшил, дэлхийн электрон барааны зах зээлд анхаарлын төвд байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэж байна.

Олон улсын жишгээр тохижуулсан манай энэхүү салбарт электрон барааны дэлгүүрт зөвхөн худалдан авахын тулд биш энтертайнмент хэлбэрээр нь хөгжүүлж байгаа Emart-ийн туршлаганд тулгуурлан байгуулсан ба сүүлийн үед гарсан технологиудыг туршиж үзэх, тоглож үзэх бүрэн боломжтой дрон, электрон тоглоомууд, бүх төрлийн bluetooth спикер чихэвчүүд, Apple акссесуарууд, VR, селфи принтер гээд бусад дэлгүүрт мэдрэх боломжгүй олон төрлийн сонирхолтой бүтээгдэхүүнүүд тавигдсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Copyright 2010 - 2013 SUMMIT