Bose хөгжмийн амьд дуугаралтыг мэдрүүлнэ

BOSE корпорацийг Dr.Amar G BOSE 1964 онд үүсгэн байгуулжээ. Тэрээр компанийн ерөнхийлөгч болон техник хариуцсан захирлын үүргийг давхар гүйцэтгэдэг байсан бөгөөд бүтээгдэхүүнийхээ өсөлт хөгжил, шинэ судалгаа шинжилгээнд бүх орлогоо зарцуулдаг байсан нь үргэлж шинэлэг, чанартай бүтээгдэхүүнийг бий болгох үндэс суурь болдог байжээ. Түүнчлэн  “BOSE-ийн бүтээгдэхүүн нь хүн бүрт үргэлж чанарын өндөр төвшинд мэдрэгдэх ёстой” гэсэн үзлээр бүхий л нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг ба шилдэг бүтээгдэхүүн гаргахын тулд үргэлж шинийг эрэлхийлж, шинжлэх ухааны дэвшилтэт технологийг ашигладаг нь хэрэглэгчидийн сэтгэлд  үргэлж нийцсээр иржээ.

Өнөөдөр Bose корпораци дэлхий даяар 8 үйлдвэр, 153 салбар дэлгүүртэй ба Олимпийн Наадам, Хөл бөмбөгийн тэмцээн,  Систине Сүм зэрэг дэлхийн   томоохон хэмжээний үйл ажиллагаа, барилга байгууламжийн хөгжмийн системийг бүтээсэн, Digital IQ Score-оос гаргадаг Luxury Brands Rank-д 39-т бичигдсэн амжилттай компани болжээ.

Саммит Компьютер Технологи ХХК нь АНУ-д төдийгүй дэлхийн хөгжмийн технологийн салбарт өөрийн байр суурийг эзэлсэн тэргүүний брэнд болох BOSE-ийн бүх төрлийн аудио бүтээгдэхүүнүүдийг Монголд албан ёсоор худалдаалж эхлээд байна. 

 

Хөгжмийн “амьд” дуугаралт гэж юу вэ

Энэ бол 60-аад онд Bose-ийн инженерүүдийн ухааныг уралдуулсан сэдэв байсан. Уламжлалт стерео спикерүүдийн дуугаралт гэрийн нөхцөлд сонсоход гайхалтай сонсогдож байсан хэдий ч амьд хөгжмийн дуугаралттай харьцуулахад ямар нэгэн юм дутуу байсан.

Амьд хөгжмийн гайхамшигтай дуугаралтыг судлахын тулд инженерүүд концертын танхимыг лаборатор болгон ажиллаж байсан. Удахгүй судалгааны багийнхан концертын танхимууд онцгой орон зайг бий болгож, амьд хөгжимийн долгионыг ойлгох эффект үүсгэж байсныг нээж олсон байна.

 

Хөгжмийн дуугаралтын хоёр хэсэг : шууд дуугаралт, ойсон дуугаралт

Bose-ийн инженерүүд маш чухал нээлтийг хийжээ. Амьд хөгжмийн тоглолтын үеэр тухайн хөгжим сонсогчдын чихэнд хана, тааз, шаланд ойж сонсогддог байна.

Уламжлалт спикерүүдийн хувьд хөгжмийн шууд өрөө рүү цацагдаж, багахан хэсэг нь ойж сонсогддог. Амьд дуугаралтын ихэнхи хэсэг нь алдагддаг учир нь дууны долгионы ойж сонсогдсон хэсэг амьд, орон зайтай, чанартай дуугаралтыг мэдрүүлдэг байна.

 

Хөгжмийн ертөнцөд хувьсал авчирсан шийдэл

Энэхүү туршилтын үр дүнд домогт 901@ спикерийн систем бүтээгджээ. Энэ систем нь ихэнх дууны долгионыг спикерийн араас цацагдаж хананд ойлгож сонсогдсоноор амьд мэт дуугаралтыг гаргаж чадсан.

Өнөөдөр энэхүү патентлагдсан Direct/Reflecting speaker технологи нь Bose брэндийн бүх л аудио төхөөрөмжид ашиглагдаж байгаа бөгөөд үүнийхээ тусламжтайгаар бусад энгийн чихэвч, спикер, гэрийн театраас ялгагдаж, энэ салбартаа тэргүүлэх брэнд болж чаджээ.

 

Энгийн хэрэглээний дуу болон видео төхөөрөмжүүд

Мультимедиа төхөөрөмжүүд

  • SoundDock
  • Компьютерийн спикер
  • Чихэвчүүд

Спикерийн систем

  • Wave system
  • Стерео спикер

Гэрийн хөгжмийн систем

  • TV system
  • 5.1 систем
  • 2.1 систем
  • Surround sound speakers

Тусгай бүтээгдэхүүнүүд

  • Автомашины хөгжмийн систем
  • Automotive suspension system
  • Дуу чимээ бууруулагчтай чихэвч
  • Truck driver seat isolation system
  • Commercial system
  • L1 зөөврийн төхөөрөмжүүд
  • Electroforce
  • Military applications

 

Та Bose брэндийн бүтээгдэхүүнүүдийг PC Mall төв дэлгүүрт байрлах шоурумд ирж үзэж сонирхох, худалдан авах боломжтой. PC Mall сүлжээ дэлгүүр нь 2013 оноос Америкийн Bose брэндийн албан ёсны дистрибьютер эрхтэйгээр борлуулж эхлээд байна.

 

 

 

 

 

 

Copyright 2010 - 2013 SUMMIT