DELL-ИЙН ШАГНАЛЫГ АЗИЙН КОМПАНИУДААС АНХ УДАА ХОСООР НЬ АВЛАА.

Азийн мэдээлэл, технологийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг нийт 100 гаруй компаниуд оролцдог Dell-ийн өмнөд Азийн бүсийн чуулга уулзалт Сингапур улсад зохион байгуулагдаж байна.
Чуулга уулзалтаар дэлхийн мэдээллийн технологийн чиг хандлагын талаар хэлэлцэж, Dell-ээс ойрын ирээдүйд үйлдвэрлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаас гадна шилдгүүдээ шалгаруулдаг билээ. Монголоос сүүлийн 3 жил дарааллан дээрхи чуулга уулзалтаас шилдэг компанийн шагналыг Саммит Компьютер Технологи компани авч байсан бол 4 дэх жилдээ тус компани нь Dell-ийн хамгийн үнэ цэнэтэй түнш болон Dell-н хамгийн үнэ цэнэтэй байгууллагын түнш шагналуудыг хосоор нь авлаа. Ингэснээрээ Азиас анх удаа дээрх шагналуудыг хосоор нь авч буй компани болж байгаа юм.
Хэрэглэгчиддээ найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэж, монголын мэдээллийн технологийн салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулахаар хичээн зүтгэж буй бидэнтэй үргэлж хамт байдаг нийт харилцагч байгууллагууд, түншүүд, худалдан авагчиддаа талархал илэрхийлье.
Dell-н Монгол дахь албан ёсны төлөөлөгч Саммит Компьютер Технологи ХХК
 
Facebook хаяг: www.facebook.com/PcMallOfficial
Twitter хаяг: www.twitter.com/PcMallOfficial
Онлайн худалдаа: www.pc-mall.mn
Утас: 7007-3535
 
Copyright 2010 - 2013 SUMMIT