Худалдаа үйлчилгээ

PC mall ЭЛЕКТРОН БАРААНЫ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

Саммит Компьютер Технологи компани 2003 онд компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг Монголчууддаа чанар, үнийн сонголттой хүргэхээр байгуулагдсанааc хойш 10 жилийн ойтоoгоо золгож байна. 10 жилийн хугацаанд компани мэдээлэл, технологи, харилцаа холбооны төрөл бүрийн тоног төхөөрөмж хэрэгслийг хэрэглэгчиддээ чанар, үнийн сонголттой хүргэж байна. Бид Dell, Epson, HP, Apple, Samsung, Cisco, Haier, Bose, IDTech, Acti, Casio, Orient зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүдыг албан ёсоор дотоодын хэрэглэгчиддээ Улаанбаатар хотын 8 салбар, 20 аймгийн нийт 28 салбар PC Mall дэлгүүрүүдээрээ дамжуулан хүргэж байна.  Мэдээлэл технологийн хөгжил, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг дагаад компанийн үйлчлэх хүрээ, салбар төвүүд нэмэгдэж байгаа ба Улаанбаатар хотод дахь салбар дэлгүүрүүдийн тоог ч өсгөж байна.

 

 

 

 

 

КОМПЬЮТЕР, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

 
   
 
 
ГЭР АХУЙН ЭЛЕКТРОН БАРАА
 
 
 
БҮХ ТӨРЛИЙН ГАР УТАС, ХАЛААСНЫ КОМПЬЮТЕР
 
 

БАЙГУУЛЛАГЫН БОРЛУУЛАЛТЫН АЛБА

“Саммит Компьютер Технологи” компанийн байгууллагын борлуулалтын алба нь 2003 онд компани үүсгэн байгуулагдах үеэс үйл ажиллагаа явуулж эхлэсэн бөгөөд одоогийн байдлаар засгийн газар, төрийн яам агентлагууд, боловсрол эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага төслүүд, уул уурхай, банк, мэдээлэл харилцаа холбооны томоохон компаниудад байнгын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлдэг бизнесийн томоохон салбар болон хөгжсөн байна.

Бид байгууллагын хэрэглэгчийн онцгой хэрэгцээ шаардлагад тулгуурлан, бизнесийн онцлогт тохирох бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээс гадна мэдээлэл технологийн шийдлүүдийг  санал болгодог.

Манай компани Монгол улсын хамгийн том зэс алтны уурхайн төсөл болох Оюу Толгой компанид 2009 оноос эхлэн бүтээгдэхүүнээ нийлүүлж, хамтран ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 3-р сард Оюу Толгой ХХК-ийн Жижиг дунд бизнесийн Сарын Шилдэг ханган нийлүүлэгч шагналыг 2 дахь удаагаа авсан билээ. Тус компани нь манай компанийн нийлүүлдэг бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, найдвартай, хурдан шуурхай байдал, өрсөлдөх чадварыг болон борлуулалтын дараах үйлчилгээг үнэлж тус шагналыг олгосон юм.

 

БАЙГУУЛЛАГАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Мэдээллийн технологи нь хүний үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, цаашилбал бизнесийн үр ашигтай ажиллагааг дэмжиж байдаг чухал салбар билээ. Ийм ч учраас байгууллагын хэрэглэгчдийнхээ мэдээлэл технологийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах, технологийн цаашдын чиг хандлагыг харилцагчдын бизнесийн онцлогт хэрхэн нэвтрүүлж болох талаар харилцан уялдаатай ажилладаг юм.

Бид харилцагч танд дараах давуу талуудыг санал болгож байна

 

Бараа бүтээгдэхүүний өргөн сонголт, онцгой бараа бүтээгдэхүүнийг богино хугацаанд захиалгаар нийлүүлэх боломж

Манай компани дэлхийн мэдээлэл технологийн томоохон брэндүүдтэй албан ёсоор хамтран ажилладаг бөгөөд найдвартай засварын үйлчилгээг мөн үзүүлж байна.

Хэрэв танай байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалсан онцгой бараа бүтээгдэхүүн шаардлагатай бол бид богино хугацаанд захиалан авчирч нийлүүлэх болно.

Уян хатан үнийн бодлого

Бид байгууллагын хэрэглэгчиддээ борлуулалтын хэмжээ, хамтран ажилласан хугацаанаас хамаарсан уян хатан үнийн бодлогыг баримталж ажилладаг.  Байгууллагын хэрэглэгчдэд зориулсан хямдрал, урамшуулал, идэвхижүүлэлтэнд оролцон харьцангуй хямд үнээр хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой.

Төлбөрийн таатай нөхцөл

Хамтын ажиллагааны нөхцлөөс шалтгаалан та худалдан авсан барааны төлбөрийг бараа хүлээн авснаас хойш 30 хүртэл хоногийн дотор төлөх уян хатан төлбөрийн нөхцлийг бид танд санал болгож байна.

Хурдан шуурхай хүргэлт, нийлүүлэлт

Таны захиалсан бүтээгдэхүүн манай агуулахад бэлэн байвал бид ажлын 1-3 хоногт үнэгүй хүргэж өгч, бүтээгдэхүүний онцлогоос хамааран мэргэжлийн инженер суурилуулан өгнө.

Манай агуулахад компьютер, сервер, принтер, хувилагч, сүлжээний төхөөрөмжүүд гээд түгээмэл хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд байнга бэлэн байдаг бөгөөд манай агуулах, түгээлтийн ажилтнууд захиалагчийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг тохирсон цаг хугацаанд нь хүргэж өгөхөөр хичээн ажилладаг.

Борлуулалтын дараах найдвартай үйлчилгээ

Манай PC service засварын төв таны худалдан авсан бараа бүтээгдэхүүний засвар үйлчилгээг үзүүлдэг 25 мэргэжлийн залуус ажиллаж байна. Манай компанийн түншүүд болох Dell, HP, Haier, Cisco, Samsung, Epson, Blackberry, Sharp зэрэг корпорациудын сургалтын төвд мэргэжил дээшлүүлсэн инженер техникийн ажилтнууд таны барааны найдвартай ажиллагааг баталгаатай хангах болно.

 

Бидэнтэй холбогдох хаяг

Танай байгууллага компьютер тоног төхөөрөмж худалдан авах гэж байна уу, ямар загварын ямар үзүүлэлттэйг сонгохоо шийдэхэд мэргэжлийн туслалцаа хэрэгтэй байна уу.

Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хэдэн ажилтантай, том бүтэцтэй юу, жижиг дунд бизнес үү гэдгээс шалтгаалан бид танд тохирох бүтээгдэхүүнийг санал болгож, хамтран ажиллахад бэлэн байна.

 

Утас :75753535  

Имэйл : corporate@summit.mn

Хаяг : Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, PC Mall төвийн 4-р давхар

 

Copyright 2010 - 2013 SUMMIT