Манай хамт олон

1.       Хүний нөөцийн бодлого

Бид байгууллагынхаа өмнөө дэвшүүлсэн томилолт, алсын хараанд тулгуурлан ажилтан бүрийн авъяас чадвар, мэдлэг, нөөц боломжийг хөгжүүлэн дэмжсэнээрээ  байгууллага төдийгүй хувь хүн бүрт “БОЛОМЖ”-ийг олгож, эерэг таатай ажлын орчин, тогтвортой байдал, харилцан итгэлцэл, эрх тэгш, “ШУДАРГА ЁС”-ыг эрхэмлэсэн нэгдмэл нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэх чадварлаг баг байж байгууллагын стратеги, төлөвлөлтийг дэмжинэ.

Үнэт зүйлс

ž  Ажилтан - Байгууллагын хөгжил дэвшлийн үндэс нь ажилтан байдаг бөгөөд тэдний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн дэмжсэнээрээ өсөлт хөгжил, ажлын өндөр бүтээмж, сэтгэл ханамжийг бий болгохоос гадна хувь хүний ур чадварыг хөгжүүлэн дэмжинэ.

ž  Эрх тэгш байдал - Манай байгууллагад бүх насны иргэд ажиллах бөгөөд бид нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхалгүй, харилцан эрх тэгш байдлыг эрхэмлэнэ.

ž  Харилцан итгэлцэл - Байгууллагын өмнөө тавьсан томилолт, стратегид хүрэхийн тулд нэгдмэл нэг баг байхын төлөө байгууллага ажилтан хоёрын хооронд харилцан итгэлцэлийг батжуулна. 

ž  Шударга ёс - Бид ажилтнуудынхаа ажлын бүтээмж, гүйцэтгэлийг шударгаар үнэлж дүгнэн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хүний нөөцийн системийг нэвтрүүлэхийг зорин ажиллаж, чадварлаг ажилтнуудыг дэвшүүлэн томилж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна.

2.       Манай хамт олон

Манай компани нь анх 2003 онд 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол одоо 120 гаруй ажилтнуудаас бүрдсэн эвсэг бүтээлч залуусын нэгдэл болж чаджээ.

Манай ажилтнуудын дундаж нас 30 ба шинийг эрэлхийлэгч, эрч хүчтэй, чадварлаг баг хамт олноос бүрдсэн. 

Манай компани нь хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, ур чадварыг хөгжүүлэн дэмжиж ажлын байрны эерэг таатай орчинг бий болгох үүднээс дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Үүнд: 

  • Сургалт хөгжлийн бодлого
  • Шагнал урамшууллын бодлого 
  • Эрүүл мэнд, нийгэм ахуйн хөнгөлөлт 
  • Спорт болон олон нийтийн арга хэмжээ
  • Карьер өсөлтийн бодлого

3.       САММИТ СОЁЛ

  • Манай компанийн бусдаас ялгарах онцлог, байгууллага доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйлийг манай байгууллагын соёл гэж нийт ажилтнууд ойлгодог.  
  • Байгууллагын соёл нь байгууллагын үнэ цэнэ гэсэн тодорхойлолтыг бий болгодог учир бидний баримтлах соёл юу вэ гэдэг нь ажилтнуудад ойлгомжтой байдаг. 
  • Манай байгууллагын хувьд соёлын илэрхийлэл болгож Саммит соёл хэмээх нэгдмэл үзлийг төлөвшүүлдэг. Энэ бол манай компанийн давуу тал бөгөөд үнэт зүйл юм. Саммит Соёл бол нийт ажилтнуудын бүтээл билээ. 

4.       Сонгон шалгаруулалт

Бид  байгууллагынхаа хүний нөөцийн бодлогын хүрээнд “Эрх тэгш байдал”-ыг эрхэмлэдэг ба манай компаниас зарлагдсан ажлын байр нь хүн бүрт эрх тэгш, шударга байдлаар нээлттэй байх болно.

Та манай компанид ажилд орсноор  дараах  боломжуудыг олж авна:   

  • Чадварлаг, шинийг эрэлхийлэгч, эрч хүчтэй, эелдэг найрсаг хамт олонтой нэг баг болох
  • Харилцан итгэлцэл дээр суурилсан тогтвортой ажиллах эерэг таатай ажлын орчин
  • Ажлын гүйцэтгэлийн үр дүнд тулгуурласан шударга, бодит өрсөлдөхүйц цалин, урамшуулал
  • Хувь хүний болон мэргэжлийн мэдлэг мэргэшлээ дээшлүүлэх, сурч хөгжих, өөрийнхөө мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх түүнийгээ хөгжүүлэх боломж

Сонгон шалгаруулалтын үе шат :            

1.       Нээлттэй ажлын байр зарлах

2.       Анкет шалгаруулалт хийх

3.       Анхан шатны ярилцлага хийх

4.       Шалгалт авах/ нэмэлт даалгавар өгөх

5.       Дадлага хийх

6.       Эцсийн шатны шийдвэр гаргах ярилцлага хийх

 

Copyright 2010 - 2013 SUMMIT