Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан бошгот” симфони сюит

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан бошгот” симфони сюит цомогийг манай компани ивээн тэтгэж хэвлүүлэн сонсогчдын гарт хүргэхэд бэлэн болгосон ба энэ нь манай компанийн урлаг соёлын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж буй бодит ажил болж чадлаа. Цомогийн нээлтэнд манай компанийн Ерөнхий захирал Т.Ганбат хамт олны төлөөллийн хамт оролцсон. 

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б. Мөнхболд нь Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Г.Бирваа агсны хүү бөгөөд энэхүү гаргаж буй цомог нь түүний анхны цомог юм.  

Энэхүү цомогийн талаар сонирхуулахад: Тус цомог 2 хос CD-нээс бүтсэн ба эхний CD нь түүхэн үйл явдлыг хөгжмийн хэлээр дүрслэн үзүүлсэн “Галдан Бошигт” хэмээх 5 ангит Симфони Сюит. Тус бүтээл нь анхны тайлбартай 5 ангит Симфони Сюит бөгөөд 1-р анги “Өндөр Алтай” уртын дуу, 2-р анги түүхэн гунигт үйл явдлыг илэрхийлсэн “Олгой нуурын дэргэдэх тулаан” 3-р анги “Уйлахуйн тулаан болон Галдан,Ану хоерын хайр”, 4-р анги “Тэрэлжийн Зуун модны дэргэдэх тулаан” зэргийг CD-ндээ хөгжмийн хэлээр өгүүлнэ. Энэхүү CD-нд СТА, морин хуурч Д.Шинэцог-Гени, Лимбэч, Цуурч Г.Нямжанцан, Морин хуур чуулгын морин хуурч,хөөмийч А.Даваазориг,Э.Сандагжав, уртын дууч Э.Болормаа, тайлбар уншигч СТА Б.Отгонбат нар оролцсоноос гадна Улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдашийн удирдлагаар тоглосон байна. 2 дахь CD-нь зохиолчийн төрийн шагнал хүртсэн бүтээлүүд болох Ятга, морин хуур найрал хөгжмийн концерт, мөн нийслэлийн Улаанбаатар чуулгад зориулсан “Хишигтэн” хэмээх бүтээлүүд нь багтжээ.

 

Copyright 2010 - 2013 SUMMIT